Монгол Улс богино хугацаанд криптовалют болон секюрити токен хосолсон 4 виртуал хөрөнгийн биржтэй боллоо. Дижитал бирж, криптовалют, койн, цахим арилжаа, виртуал хөрөнгийн тухай хэлэлцсэн 57 дахь дугаарын зочдоор хувьцаагаар баталгаажсан токен гаргаж 16.7 тэрбум төгрөг босгосон Монголын анхны крипто бирж болох Trade.mn-ийг үүсгэн байгуулагч Г.Лхамсүрэн, Монголд төдийгүй олон улсад анх удаа Ард койн гаргаж, одоогоор 1.3 ихнаяд төгрөгийн арилжаа хийгээд байгаа DAX (Digital assets exchange) цахим хөрөнгийн биржийн захирал Ч.Ганзориг, 15 тэрбум ам.долларын үнэлгээтэй Bittrex биржийг хөрөнгө оруулагчаар Монголд татан оруулж ирсэн, 170 төрлийн криптовалют арилждаг CompleX биржийн ерөнхий захирал М.Хатанбүүвэй, 30 сая ам.доллараар олон улсад бүрэн даатгагдсан Coinhub биржийн гүйцэтгэх захирал О.Баттулга нарыг урьлаа.